avatar

Станфордын түүх

2011-12-01,12:41

Өнгө зүс, хэв маяг муутай, элэгдэж гандсан хувцастай настай эмгэн өвгөн хоёр Бостоны галт тэрэгний буудлаас явсаар их сургуулийн ректорын өрөөнд орохоор зэхтэл нарийн бичиг нь сандран босч ирээд өмнүүр нь хөндөлсөв...

Өвгөн ректор дээр ормоор байна гэж аяархан хэлэхэд нарийн бичиг нь “Ректор маш завгүй байгаа. Өнөөдөр та хоёртой уулзах ямар ч боломжгүй ” гэжээ. Өвгөн эмгэн хоёр “Тэгвэл хүлээе дээ!” гэв.

Нарйин бичиг ч эргээд ширээндээ суув. Хэдэн цаг өнгөрсөн ч эмгэн өвгөн хоёр суусаар л байлаа. Эцэстээ нарийн бичиг тэсэхээ байгаад ректорт байдлыг хэлээд “Зөвхөн хэдхэн минут л уулзаж болохгүй юм уу?” Тэгэхгүй бол энэ хоёр хөгшин явах янз алга! гэж зөвлөжээ.Залуу ректор дуртай дургүй хаалгаа нээн эмгэн өвгөн хоёрыг оруулав.

Ректор хөдөөний ийм хүмүүст угаас дургүй нэгэн  байлаа. Яаж өөрийг нь зориглон зорьж ирснийг нь ойлгохгүй байв. Уур нь хүрч царай нь барайсан ректор тун янзгүй угтав. Эмгэн ярьж эхлэв. Харвардын их сургуульд сурч байсан хүүгээ нэг жилийн өмнө алдсан байлаа.

Хүү нь Харвардад сурч байхдаа маш их аз жаргалтай байсан учир түүний дурсгалын хөшөөг сургуулийнх нь хашаан дотор босгох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Эмгэний яриаг сонсоод ректор уярах нь бүү хэл бүр ихээр уурлаж чанга дуугаар:

-Хатагтай! Бид Харвардад сураад нас барсан бүх хүмүүсийн хөшөөг сургуулийн хашаан дотор босгоё гэвэл энэ хашаа оршуулгын газар болох байлгүй...

- Үгүй дээ хүү минь! Хөшөө биш ээ! Бид танай сургуульд хүүгийнхээ нэртэй барилга  барьж өгч болох юм.

- Барилга аа?! гэж ректор давтаад

-Та ер нь барилга ямар үнээр босдогийг мэдэх үү? Хамгийн сүүлд ашиглалтанд орсон хэсэг л гэхэд 7 саяыг хол давсан зардлаар боссон шүү дээ.....

Ректор ингэж хэлээд яриаг төгсгөх тохирсон асуулт хэлчихлээ гэсэн шиг маадгар харж байлаа. Эмгэн чимээгүйхэн нөхөр лүүгээ эргэж хараад “Ийм том сургууль байгуулахад хэрэгтэй мөнгө ердөө л энэ гэж үү? Тийм бол хоёулаа яагаад өөрсдийн их сургуулийг байгуулж болохгүй гэж?” гэхэд нөхөр нь зөвшөөрсөн байдалтайгаар толгой дохижээ.

Ректор гайхсандаа дуугарч ч чадсангүй. Ноён, хатагтай Легенд Станфорд өрөөнөөс сугадалцан гарлаа. Тэндээсээ шууд Калифорнийн Пало Альёо руу явцгаажээ. Дараа нь Харвардын хувьд юу ч биш болсон хүүгийнх нь нэрийг үүрд дэлхийд дуурсгасан их сургуулийг байгуулав. Энэ бол Америкийн хамгийн алдартай их сургуулиудын нэг болох   ....... СТАНФОРД ...... байлаа. Энэ сургууль одоо хөрөнгө  санхүүгийн боломжоороо дэлхийд 3-т ордог.


бичсэн: Оюунтунгалаг төрөл: Coнирхолтой | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



 
xaax